Итгэлт түнш, тогтвортой хөгжил
ХУЛАН УУЛ ХХК нь 1996 онд "ЭФЭС" бөөний төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг юм. Өдгөө хүнс, гэр ахуй болон бөөний худалдааны 8 салбартай, хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээж чадсан сүлжээ дэлгүүрүүдийн нэг болжээ.
“ЭФЭС Констракшн” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш орон сууц, оффис, үйлчилгээний төслүүд хэрэгжүүлж, Монгол улсын бүтээн байгуулалалтын салбарт өөрсдийн хувь нэмрийг бодитойгоор оруулсан арвин туршлагатай компани юм.
ЗЭФЭС ИНТЕРНЕЙШНЛ ХХК нь 2018 оны 5-р сарын 17-нд гадаад худалдааны чиглэлээр ЭФЭС групп ХУЛАН УУЛ ХХК-ийн салбар компани болон байгуулагдаж, Европын холбооны улсаас эрүүл ахуй олон улсын хүнсний чанар стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн импортлон Монголын зах зээлд нийлүүлж байна.
Одоогоос 18 жилийн өмнө нэгэн шинэ нэр ЭФЭС ГРУППЫН бизнесийн салбарт бүртгэгдсэн нь "Твин Таун" ХХК байлаа. Энэ бол зөвхөн компанийн нэр биш, ирээдүйн их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон гүүр болох ЭФЭС Группын алсын хараа байсан юм.
"Efes Stud" хурдан адууны үржүүлгийн газар нь хурдан морины уралдааныг шинэ соёл, шинэ түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.