
Нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтдэг сандлыг дэлгүүрийн гадна талбайд байршууллаа.
Эфэс супермаркет нь Эфи төслийн хүрээнд нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтдэг сандлыг дэлгүүрийн гадна талбайд байршуулж, орчны тав тух болон эрчим хүчний хэмнэлтийг хослуулсан шийдэл нэвтрүүллээ.
Энэхүү санаачилга нь иргэдийн өдөр тутмын хэрэглээнд ээлтэй, орчныг ашигтайгаар тохижуулах, жижиг дэд бүтцээр дамжуулан тогтвортой хөгжлийн соёлыг түгээх зорилготой юм.

Цаашид EFES GROUP тогтвортой хэрэглээ, эрчим хүчний хэмнэлт, хэрэглэгчийн орчинд чиглэсэн ижил төрлийн санаачлагыг үргэлжлүүлэн дэмжинэ.
Ногоон шийдэл, хэрэглэгчийн орчин, эрчим хүчний хэмнэлт.