Группийн тухай

Группийн тухай

Эфэс группийн ерөнхийлөгч

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

ЭФЭС ГРУПП-ийн эрхэм харилцагч, үйлчлүүлэгч, бизнесийн түншүүд, ажилтан албан хаагч та бүхэнд энэхүү мэндчилгээг чин сэтгэлийн талархалтайгаар хүргэж байна.

1996 онд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн манай хамт олон өдгөө олон салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, хэрэглэгч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн байгууллага болон өргөжин хөгжиж байна.

Бид цаашид чанар, итгэлцэл, хариуцлагыг эрхэмлэн, нийгэмдээ үнэ цэн бүтээсэн найдвартай түнш байх зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

ЭФЭС ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ С.МӨНХБАТ

БИДНИЙ ТУХАЙ

Эфэс групп нь 1996 онд "Хулан-Уул" ХХК нэртэйгээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсан.

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын худалдаа үйлчилгээ, барилгын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулан өдгөө 300 гаруй мэргэшсэн боловсон хүчинтэй 5-н салбар компанитай групп болон өргөжөөд байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний гадаад худалдаа, бөөний болон жижиглэн худалдаа, барилга, үйлчилгээ, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт явуулсан бодлого, үйл ажиллагаа маань эдүгээ хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олсон найдвартай түнш болгож чадсан юм.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Тогтвортой хөгжлийн цогц бодлогоор ажилтан бүрээ чадавхжуулж, хэрэглэгч харилцагчдынхаа итгэл даасан түншлэгч нь байж, хэрэгцээт бүхнийг ойроос хангах хариуцлагатай чадварлаг компани байна.

БИДНИЙ УРИА

ИТГЭЛТ ТҮНШ... ЭФЭС

АЛСЫН ХАРАА

Хэрэглэгч, харилцагч, ажилтнаа дээдлэн, хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг ойртуулж, тогтвортой хөгжинө.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэлд шинийг санаачлагч, тогтвортой хөгжлийг дэмжигч, салбартаа тэргүүлэгч компани болох.

Түүхэн замнал

Монголын анхны өөртөө үйлчлэх супермаркетын нэг Эфэс супермаркет Хулан Уул ХХК нэртэйгээр эхэлсэн.

1996

Эфэс бөөний төв анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авч, бөөний худалдааны үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2000

Эфэс констракшн компани анхны барилгын төслөө эхлүүлсэн.

2012

Эфэс MGL ХХК байгуулагдаж, анхны ресторан болох EFES IRISH PUB үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2012

Цацрал гоо сайхны салон үс засалт, гоо сайхан, массаж, маникюр, педикюрийн үйлчилгээтэйгээр эхэлсэн.

2015

Mustache Lounge нь Эфэс MGL ХХК-ийн дор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2017

EFES International LLC байгуулагдаж, Польш улсаас брэнд бүтээгдэхүүн импортолж эхэлсэн.

2018

Eco Home дэлгүүр гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн.

2020

Twin Town компани анхны барилгын төслөө эхлүүлсэн.

2022