ЭФЭС ИНТЕРНЭЙШНЛ ХХК нь 2018 оны 5-р сарын 17-нд гадаад худалдааны чиглэлээр ЭФЭС групп, ХУЛАН УУЛ ХХК-ийн салбар компани болон байгуулагдаж, Европын холбооны улсуудаас эрүүл ахуй, олон улсын хүнсний чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг импортлон Монголын зах зээлд нийлүүлж байна.
Манай компани Болгар улсаас Vinex Slavyantsi брэндийн цэвэр усан үзэмний 11 нэр төрлийн дарс, Испани улсын Felix Solis компаниас MUCHO MAS, MEDUSA брэндийн 13 нэр төрлийн оргилуун болон улаан, цагаан, алкогольгүй дарсыг импортолдог. Мөн Польш улсаас Hortex брэндийн 100% жимсний шүүс, хүүхдэд зориулсан сахар нэмээгүй сок, хөлдөөсөн ногоо, жимс, пицца зэрэг бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулж байна.
Hortex брэнд нь 1958 онд байгуулагдсан Европын холбооны улсын жүүс, хөлдөөсөн ногооны томоохон үйлдвэрлэгчдийн нэг. Манай компани Hortex жүүс ундааг 2018 оноос, Hortex гүн хөлдөөсөн ногоо, жимс, хөлдөөсөн пицца зэргийг 2022 оноос албан ёсоор Монголын зах зээлд оруулж ирж байна.
Бид гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж нийт 3 нэрийн 130 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг импортлон түгээн борлуулж байна. Баянзүрх дүүрэгт 570 мкв агуулахын байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Монголын зах зээлд импортын барааны нэр төрөл олон, өрсөлдөгч ихтэй ч ЭФЭС группийн худалдааны туршлага, борлуулалтын сувгуудтай уялдан чанартай бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Шингэн хүнсний зах зээл өрсөлдөөн ихтэй бөгөөд Hortex брэндийн бүтээгдэхүүн нь жимсний амт, савлагаа, чанарын стандартаараа ялгардаг.
Польш улсад үйлдвэрлэгддэг импортын жигнэмэг, өрмөнцөр нь Япон, Дубай, Англи, ОХУ болон Европын холбооны улсуудад экспортлогддог тул олон улсын сав баглаа, чанарын шаардлагад нийцдэг.
Жүүсний борлуулалтын 10 хувийг HoReCa бүсийн борлуулалт эзэлж байна. 2023 онд МИАТ болон Hunnu Airline компанийн нислэгийн үйлчилгээний жүүсний хангалтыг амжилттай нийлүүлсэн.
Польш улсаас авах импортын барааны нэр төрөл нэмэгдэж байгаа нь тээврийн үнийг бууруулах, бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихад чухал нөлөө үзүүлж байна.
Польш, Испани, Болгар зэрэг орнуудаас чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн импортолдог.
Хүнсний аюулгүй байдал, найдвартай нийлүүлэлт, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг эрхэмлэдэг.
Импортын бүтээгдэхүүнийг ЭФЭС группийн худалдаа, түгээлтийн туршлагад тулгуурлан хэрэглэгчдэд хүргэнэ.
Жимсний амт, чанарыг хадгалсан бүтээгдэхүүнүүд гэр бүлийн хэрэглээнд ойр, хүртээмжтэй сонголт болдог.
Шангрилла, Туушин, Corporate, Modern Nomads, The Bull зэрэг ресторан, зочид буудлын үйлчилгээний жүүсийг Hortex 100% жүүсээр ханган нийлүүлж байна.