ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГУУРТ ТӨЛӨВШСӨН ИТГЭЛ: "ТВИН ТАУН" ХХК-ИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Одоогоос 18 жилийн өмнө нэгэн шинэ нэр ЭФЭС ГРУППЫН бизнесийн салбарт бүртгэгдсэн нь "Твин Таун" ХХК байлаа. Энэ бол зөвхөн компанийн нэр биш, ирээдүйн их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон гүүр болох ЭФЭС Группын алсын хараа байсан юм.

2008 ОН: ХҮЛЭЭЛТ БА БЭЛТГЭЛ ҮЕ

Аливаа агуу үйлс эхлэхээсээ өмнө дотоод хүчээ сэлбэж, цаг хугацааг отож байдаг. 2008 онд "Твин Таун" ХХК анхны тамга тэмдгээ гардан авч байсан түүхтэй. Хэдийгээр тухайн үед үйл ажиллагаагаа шууд идэвхжүүлээгүй ч энэ хугацаа нь Группын хэмжээний томоохон стратегийг боловсруулах, хөрөнгө оруулалтын талбарыг судлах "нам гүм" боловч чухал бэлтгэл үе байлаа. Итгэл найдвар дээр суурилсан энэ хүлээлт нь ирээдүйн үсрэнгүй хөгжлийн суурь болсон юм.

ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГУУРТ ТӨЛӨВШСӨН ИТГЭЛ: "ТВИН ТАУН" ХХК-ИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Цаг нь ирэхэд "Твин Таун" ХХК өөрийн үндсэн чиг үүрэг болох гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын чиглэлд хүчтэй түрэн орж ирэв. 2022 оноос эхлэн компанийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдэж, олон улсын түвшний мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлснээр үйл ажиллагаа нь цоо шинэ шатанд гарсан юм. Сүүлийн дөрвөн жил буюу 2022-2026 он хүртэлх хугацаа нь тус компанийн хувьд "Сэргэн мандалт"-ын жилүүд байж, ЭФЭС Группын бүтээн байгуулалтын нэг хэсэг нь болон ажиллаж байна.

"MIWA TOWN" – ОЛОН УЛСЫН ЖИШИГ МОНГОЛД

Бүтээн байгуулалтын хувьд бид зөвхөн барилга бус, амьдралын хэв маягийг цогцлоохыг зорьсон. Үүний тод жишээ бол 2023 оноос хэрэгжиж эхэлсэн "MIWA TOWN PROJECT" юм. 19,000 м.кв талбайг хамарсан, 670 айлын орон сууц, Олон улсын стандартын зочид буудал, үйлчилгээний төв бүхий энэхүү цогцолбор нь өнөөдөр 20 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөт хугацаандаа амжилттай үргэлжилж байна. Энэ бол "Твин Таун" ХХК-ийн цар хүрээ, чанар стандартыг илтгэх гол үзүүлэлт юм. "Бид үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт болон цогц менежментийг дэлхийн түвшинд Монголдоо хөгжүүлэхийг зорьж байна."

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Үйлдвэр 19, Морьтон цогцолбор, 12 давхар
88088970
twintownmongolia@gmail.com
Нүүр хуудас руу буцах