“Ид шидийн орон 2” төслийн хүрээнд мод тарих ажилд оролцлоо.
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд “Лантуун дохио - Ид шидийн орон” төслийн ногоон байгууламж бүтээх ажилд хамт олноороо оролцон өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Иргэн бүр, байгууллага бүр байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд дор бүрнээ хичээл зүтгэл гаргах нь ирээдүйн сайн сайхны төлөө чухал юм.
Эфэс-чүүд бид мод тарих ажлыг хамт олноороо зохион байгуулж, байгаль хамгааллыг өдөр тутмын дадал болгохыг зорьдог.
“Ид шидийн орон 2” төслийн хүрээнд мод тарих ажилд оролцлоо.