Харилцагч

"ЭФЭС"-ийн сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн
нийлүүлэн хамтран ажиллах тухай

Эфэс групп нь худалдаа үйлчилгээний салбарт супермаркет болон бөөний худалдаа, чиглэлээр Улаанбаатар хотод 6 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэхүү сүлжээ дэлгүүрүүдээр өдөр тутмын хүнсний бараа, гоо сайхан, гэр ахуйн болон цахилгаан бараа, бэлэн хувцас гутал, ном бичгийн хэрэгсэл, бэлэг дурсгал, аялал спортын бараа, гоёл чимэглэл гэх мэт 14000 гаруй нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг 1000 гаруй харилцагч, нийлүүлэгчдээс авч худалдан борлуулж байна.

Монгол улсын хуулийн дагуу, стандартын шаардлага хангасан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах хүсэлтэй иргэн, ААН-үүдэд манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд бүрдүүлэх материал

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар
  • НӨАТ-ийн гэрчилгээний хуулбар
  • Бүтээгдэхүүний шинжилгээний бичиг, НМХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, тохирлын гэрчилгээ, лабораторийн сорилтын хуудас гэх мэт
  • Барааны тооцоо хийх, мөнгө хүлээн авах эрх бүхий этгээдийн итгэмжлэл
  • Барааны төлбөрийг шилжүүлэх дансны дугаарыг заасан албан бичиг
  • Бараан загвар 1-2 ширхэг

Дээрхи материалуудыг бүрдүүлэн, бараа менежментийн албаны дарга болон категори менежертэй, худалдааны хамтран ажиллах гэрээг 2 талаас баталгаажуулан хийснээр Эфэс сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхтэй болно.



Бараа менежментийн албаны
Албаны даргатай холбогдох
(976) 88090678



Бараа менежментийн албаны
Категори менежертэй холбогдох
(976) 89036011

Дэлгүүрүүдэд бараа нийлүүлт хийх дараалал

Дэлгүүр бүрийн нийлүүлэгчээс бараа хүлээн авах эрх бүхий нярав -уудад бараагаа журмын дагуу хүлээлгэн өгнө.

Гэрээ хийгдэн нийлүүлэгдэхээр болсон бүх төрлийн бараа материалыг ЭФЭС-ийн бүх салбар дэлгүүрт

Бараа хүлээн авах
Цагийн хуваарь
Даваа - Баасан: 09 - 16 цаг
Бямба: 09 - 14 цаг
Efes market

© 2021 Эфэс групп.