Түүхэн замнал
EFES GROUP

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Эфэс группийн үүсэл хөгжил, он цагийн хэлхээсээр бичигдсэн голлох үйл явдлууд.

БИДНИЙ ТҮҮХ

1996 оноос эхэлсэн бизнесийн аялал маань худалдаа, үйлчилгээ, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө болон хүнс үйлдвэрлэлийн салбарт шат дараатайгаар өргөжин хөгжсөн.

1996

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Хулан Уул компани байгуулагдав.

2000

10 хороололд байрлалтай Эфэс бөөний төвийг барьж ашиглалтад оруулав.

2003

Анхны Эфэс супермаркетаа нээв.

2005

Улаанбаатар хотод анхны 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрийг нээв.

2009

Дүнжингарав хороололд супермаркетийн салбарыг нээв.

2012
  • Wiraka, Min, Shender брэндийн ширээ бүхий Efes pool биллярд байгуулав.
  • Барилга угсралт, зураг төслийн Эфэс констракшин компанийг байгуулав.
  • БГД 10-р хороололд 1 давхартаа үйлчилгээтэй 30 айлын орон сууцыг ашиглалтад оруулав.
  • Зайсанд байрлалтай Соёмбо-16 орон сууцны барилгыг ашиглалтад оруулав.
2013

Болгар улсаас дарс, вермут, оргилуун дарс импортлон оруулж ирэв.

2014
  • Эфэс Эм Жи Эл ХХК-ийг байгуулав.
  • 10-р хороолол дахь супермаркетаа орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл ахуйн стандартыг хангасан жишиг дэлгүүр болгон өргөтгөж шинэчлэв.
  • БГД 10-р хороололд 1 давхартаа үйлчилгээтэй 30 айлын орон сууцыг ашиглалтад оруулав.
  • Зайсанд байрлалтай Соёмбо-16 орон сууцны барилгыг ашиглалтад оруулав.
2015

Тан Энх компанийн Цацрал салоныг байгуулав.

2016
  • ХУД-т байрлалтай 2 давхар үйлчилгээний төв бүхий 48 айлын орон сууц, 12 давхар Эфэс группын оффис байрлах Морьтон цогцолборыг ашиглалтад оруулав.
  • Хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллах Эфэс хүнс компанийг байгуулав.
2018

Баянзүрх товчоонд байрлах Эфэс Баянзүрх салбар супермаркетаа нээв.

2019

13-р хороолол, Бөхийн өргөөний урд байрлах Эфэс13 салбар супермаркетаа нээв.

2020

Монголын анхны гэр ахуйн супермаркет Эко Хоум дэлгүүрээ нээв.

2021
  • Эфэс констракшин ХХК Морьтон ресэйденс цогцолборыг нээв.
  • Эко Хоум дэлгүүр шинэ 2 салбараа нээв.