Эфэс сүлжээ дэлгүүр
ХУЛАН УУЛ ХХК-ийн бүрэлдэхүүнд багтах сүлжээ дэлгүүр нь 1996 онд "ЭФЭС" бөөний төв, супермаркет нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сонголттойгоор Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг болон байгуулагдаж байсан ба өдгөө жижиглэн болон бөөний худалдааны салбарт өрсөлдөхүйц хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээж чадсан Монгол улсын шилдэг сүлжээ дэлгүүрүүдийн нэг болжээ. Бид дотоод, гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгдийнхээ гарт түргэн шуурхай хүргэхийн тулд бүтээгдэхүүний чанарын стандартыг хангахад шаардлагатай худалдааны эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэн ажилладаг.
"ЭФЭС" сүлжээ дэлгүүр нь 2014 онд 10-р хороолол дах салбараа орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан олон улсын жишигт хүрэх дэлгүүр болгон өргөтгөн шинэчлэж, өөрийн өнгө төрхийг бий болгосон. "ЭФЭС" сүлжээ дэлгүүрийн 300 гаруй ажилтан, албан хаагчид хэрэглэгч харилцагчдийн эрэлт, хэрэгцээг баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, хэрэглэгч бүрт хүрч үйлчлэхийг зорин ажиллаж байна.