Нийгмийн хариуцлага

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА

Шинэ оны босгон дээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хулан Уул ХХК-г 2020 оны "ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГААР" шалгаруулсан цом, өргөмжлөлийг гардан авлаа. Энэ шагнал бидний хувьд хийж бүтээсэн зүйлсээрээ бахархах, цаашид нийгэмдээ, хүүхэд хөгшид, залуучууддаа чиглэсэн ажлыг илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг бий болгосон урмын шагнал байлаа. Бид бизнесийн байгууллага ч иргэддээ, хэрэглэгчиддээ, нийгэмдээ үр өгөөжтэй зүйлсийг бүтээж өгөхийг зорин ажилладаг билээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт баярлалаа.

"2020.12.30"

ЭФЭС-чүүд бид "ШАМБАЛА 2056" төсөлд нэгдлээ.

"Говийн Ирээдүйг Бүтээх" үйлсд хувь нэмрээ оруулж байгаадаа бид баяртай байгаа... Дэлхийн дулаарал, Цөлжилт, Байгаль экологийн доройтлоос сэргийлэн бидний үр хойчдоо үлдээж чадах хамгийн энгийн зүйл бол мод тарьж үлдээх юм. Ийм ч учраас ЭФЭС-чүүд бид "ШАМБАЛА 2056" төсөлд нэгдэж хамтран ажиллаж байна. Та бүхэн бас нэгдээрэй 🌳🌳🌳

"2020.10.08"

БГД-н 6-р хороо, "Хүүхдэд ээлтэй хороо" БГД-н "Хүүхдэд ээлтэй байгууллага" EFES GROUP группын "Хулан-Уул" ХХК-н хамт олон

БГД-н "Хүүхдэд ээлтэй ТББ" -р Сууц Өмчлөгчдийн Холбоо Далт " СӨХ-н хамт олон үйл ажилаараа шалгарсан байна. Хамтран ажилласан хорооныхоо нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдээрээ хамтдаа хүүхдийн эрүүл аюулгүй байдлын төлөө хамтран ,инээд хөөр дүүрэн, аз жаргалтай орчныг бүрдүүлцгээе.

"2020.10.08"

Эх дэлхийгээ хайрлая, Эко аялал.

Налгар намрын нартай нэгэн өдрийг "ЭФЭС" -чүүд бид Төв аймгийн Батсүмбэр сумын Түшээ гүни рашааны ойр орчим 5км-ийн радиус доторхи гол мөрний эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж Эко аялал хийн үр бүтээлтэй өнгөрүүллээ. Эх дэлхийгээ хайрлах үйлс байгальдаа хогоо хаяхгүй байх энгийн алхмаас эхэлдэг.

"2020.09.26"

Бид эерэг бүхнийг дэмжинэ ЭФЭС.

Бид салбар бүрийнхээ гадаад болон дотоод орчин нөхцлийг алхам алхамаар сайжруулсаар байна.

Та нар маань тухтай үйлчлүүлээрэй.

"2020.09.17"

Та бүхэн тухтай үйлчлүүлээрэй.

Орчноо сайжруулах нь үйлчлүүлэгч нартаа тавьж буй халамж юм.

Бид "Алтай хотхон" салбарынхаа явган хүний замыг засаж, шинэчиллээ

"2020.09.11"

БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ.

“Efes Group” нь нийгмийн хариуцлагын хүрээнд 5 сая төгрөгийн үнэ бүхий гал унтраах усны зөөврийн танк, галын бээлий, усны гутал зэрэг багаж хэрэгслийг улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг “Нийслэлийн Онцгой Байдлын Газар”-ын хамт олонд хүлээлгэн өглөө. Ард иргэд, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрийн бие, сэтгэл зүрхээ харамгүй зориулан ажилладаг ЭРЭЛХЭГ даруу БААТРУУД-даа чин сэтгэлийн талархал илэрхийлье!

"2020.08.25"

Байгалиа хайрлах үйлсэд иргэн бүр оролцох боломжтой!

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхэд багачуудын төлөө хүчээ нэгтгэн тэмцэж буй "Лантуун дохио - Ид шидийн орон" төсөл-ийн ногоон байгууламж бүтээх төсөлд хамт олноороо оролцон өөрсдийн хувь нэмрээ орууллаа!🌿 Иргэн бүр, Байгууллага бүр байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд дор бүрнээ хичээл зүтгэл гарган ирээдүйн сайн сайхны төлөө өнөөдрөөс эхлэн хүчээ нэгтгэж чадвал бидний хойч үедээ үлдээж чадах хамгийн сайн үйлс билээ. 🌿 Тиймдээ ч Эфэс-чүүд бид Байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг алхам тутамдаа хариуцлагатайгаар ухамсарлан хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийнхээ нэг болох мод тарих ажлыг энэ сарын 23-нд хамт олноороо "Ид шидийн орон 2" дээр мод тарьж өнгөрүүллээ!

"2020.05.29"

10 хороолол хүүхдийн тоглоомын талбай

Бид бизнесийн байгууллагын хувьд НИЙГЭМДЭЭ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙГЭЭ БАРИМТЛАН хүүхэд багачууд, хөгшид настангууд, байгаль орчиндоо эерэг, зөв зүйлсийг уриалан хийж бүтээсээр ирсний нэг жишээ болгон дараах талбайн тохижилтын зургийг нийтэлж байна. Бид 2017, 2018 онд дараах 2 талбайг хүүхэд багачуудын тоглох тоглоомын талбай болгон тохижуулж тухайн харьяаны оршин суугчдад хүлээлгэн өгсөн билээ. Хийсэн зүйлсээ эргээд харах, хөөрхөн хүүхдүүдийн баярлан тоглож байхыг харах нь бидний нийгэмдээ үлдээж буй эерэг хувь нэмэр юм.

"2017, 2018"

© 2021 Эфэс групп.