“ЭФЭС” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖТИЙН ТОГТОЛЦОО
ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ.
Эфэс группийн ууган компани Хулан Уул ХХК нь 25-н жилийн ойгоо угтан үйл ажиллагаагаа сайжруулах зорилгын
хүрээнд
ОУ-ын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг "Эфэс" сүлжээ болон "Эко хоум" дэлгүүрийн
бүх салбарт нэвтрүүлж,
Францын Афнор группийн Монголд дахь албан ёсны төлөөлөгч “МонСертф” ХХК-иар баталгаажуулж, гэрчилгээгээ
гардан авлаа.
ЧМТ ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх болсон гол зорилго:
Бид үйл ажиллагаагаа Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон ISO 9001:2015 стандартын шаардлагуудад
нийцүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг
дээшлүүлэх, тэдгээрийн хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээгээ ил тод нээлттэй, түргэн шуурхай, хүнд сурталгүй,
найдвартай, өөрийн гэсэн онцлог ялгаралттай,
бараа бүтээгдэхүүний чанар стандартыг хангуулахад чиглэсэн хяналтын тогтолцоотой, байнгын сайжруулалтыг
хийж байх зорилгоор Чанарын менежментийн
тогтолцоо ISO 9001:2015 стандартыг 2021 оны 01 сараас эхлэн нэвтрүүлж эхэлсэн билээ.
Чанарын менежментийн тогтолцоо нь байнгын сайжруулалт, бүтээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд
чиглэсэн эдийн засгийн үр ашигтай,
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн шилдэг загвар стандарт юм.
Бид тус тогтолцоог нэвтрүүлснээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж, бараа бүтээгдэхүүнд тавигдах
хяналтыг сайжруулж, шаардлагатай арга
хэмжээг тухай бүр авч шийдвэрлэн, борлуулалтаа нэмэгдүүлж, салбар дэлгүүрийн дотоод үйл ажиллагааг
стандартжуулж, үйлчилгээний чанар,
стандартыг бий болгож, ажилчдын сэтгэл ханамжийг дээшлүүлж чадсан нь бидний энэхүү зорилгын хүрээнд хүрсэн
томоохон амжилт байв.
"2021.12.05"