NEWS

ЭФЭС ГРУПП, ХУЛАН УУЛ ХХК-ИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

Хулан Уул ХХК нь ISO9001:2015 Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа билээ. Манай компанийн баримтлах чанарын бодлогыг хэрэглэгч та бүхэндээ танилцуулж байна. "Компанийн стратегийн зорилго, төлөвлөлтийг дэмжсэн чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, хэрэглэгч, харилцагч, ажилтныхаа хэрэгцээ ба хүлээлт, хууль тогтоомж ба стандартын шаардлагад нийцүүлэн алхам тутамдаа хянан сайжруулж ажиллана."

"2021.09.13"

БИД "ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ" АЯНД НЭГДЛЭЭ.

Сүлжээ дэлгүүрт байрлах “Зүби сав” гялгар уутаа хийхдээ: 1. Материал: Зөөлөн буюу LDPE, LLDPE, HDPE тэмдэглэгээ бүхий бүхий л гялгар уутнууд 2. Таних: Ихэвчлэн зууралдаж урагддаг, дуу багатай гялгар 3. Савлагддаг бүтээгдэхүүн: Памперсны уут, талхны уут, 10,20,100,200 төгрөгний үнэтэй тор, дэлгүүрийн тор, оо цаас, сальфетканы уут, хиам махны уут, ундаа усны пакет, хүнсний скоч гэх мэт… 4. Бохирдлыг нь заавал цэвэрлэсэн байх ёстойг анхаараарай❗️ Та дараах байршлуудад шууд очоод гялгар уутаа өгөх боломжтой. 1. Өнгө нэм, Пластик центрийн оффис дээр /103-ын хажууд Шүрэн оффис 2 давхар 9 тоот (Мика зочид буудлын зүүн талд) 2. Эфэс худалдааны төв - Бөхийн өргөө салбар 3. Имарт худалдааны төв - ХУД дахь салбарт В1 давхарт урсдаг шатны хажууд 4. Номин - ХУД дахь Номин Юнайтед салбар 5. Боса худалдааны төв - Баян хошууны салбар 6. CU Mongolia - Blue Sky зүүн талын салбар 7. Сансар сүлжээ - СХД Содон хороолол салбар 8. М март сүлжээ дэлгүүр - СХД Цамба салбар 9. Миний дэлгүүр - БЗД Нарны зам дагуу Миний хайпермаркет төв дэлгүүр 10. Жүр үр бакери - Хорооллын эцэс салбар 11. Nitro B coffee - Blue sky баруун талд гялгар уутаа өгөх боломжтой.

"2021.08.30"

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА

Шинэ оны босгон дээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хулан Уул ХХК-г 2020 оны "ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГААР" шалгаруулсан цом, өргөмжлөлийг гардан авлаа. Энэ шагнал бидний хувьд хийж бүтээсэн зүйлсээрээ бахархах, цаашид нийгэмдээ, хүүхэд хөгшид, залуучууддаа чиглэсэн ажлыг илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг бий болгосон урмын шагнал байлаа. Бид бизнесийн байгууллага ч иргэддээ, хэрэглэгчиддээ, нийгэмдээ үр өгөөжтэй зүйлсийг бүтээж өгөхийг зорин ажилладаг билээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт баярлалаа.

"2020.12.30"

ДЭЛХИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ.

Эфэс-чүүд бид алхам тутамдаа үйл ажиллагаагаа сайжруулан, Хариуцлагатай хөгжихийг эрхэмлэж ирсэн билээ. Тэр ч утгаараа Хэрэглэгчээ халамжлан илүү ойртож, чанарыг түгээх зорилгоор дэлхийн стандартыг нэвтрүүлэх ажилдаа орлоо! Та ч бидэнтэй хамтран хэрэгжүүлээрэй!

Хэрэглэгч
Харилцагч
Хүн /Ажилтан/-аа бид дээдэлнэ!
ЭФЭС Маркет

"2020.10.31"

ЭФЭСЧҮҮД БИД ХОГ ХАЯГДЛЫГ ЯЛГАН АНГИЛДАГ БОЛЛОО.

Хүний хэрэглээ хязгааргүй ч хүссэн бүхнээ сонголттойгоор хэрэглэж, үйлдвэрлэгчид нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагыг өндөрт тавьдаг технологийн хурдацтай хөгжлийн эрин зуунд бид бүхэн амьдарч байна. Хүний хэрэглээ ихсэх тусам бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэж байдаг бөгөөд түүнээс гарах хог хаягдал дагаад өсч байдаг. Тиймээс дэлхийн улс орнууд хэрэглээнээсээ гарч буй хог хаягдлаа эх үүсвэр дээр нь багасгах, бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах гэсэн хөгжлийн чиг хандлагаруу чиглэн ажиллаж байна. ✅Эфэс-чүүд бид ч дэлхийн хөгжлийн чиг хандлагаруу чиглэж үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлаа дамжлага бүртээ ангилан ялгаж, цуглуулан тээвэрлүүлэх ажлыг эхлүүлээд байна. ✅Цаашид Эфэс-чүүд бид дахин боловсруулах боломжгүй хог хаягдлаа багасгах, цаашлаад хаягдалгүй үйлдвэрлэл бий болгохын төлөө зорин ажиллаж байна. Бид үйлчилгээнийнээ чанарт анхаарч үйлчлүүлэгч бүрээ хайрладаг ❤️ шигээ үүсгэж буй хог хаягдалдаа анхаарал тавьж, байгаль хүрээлэн буй орчноо хайрлан 💚 ажиллах болно. Эерэг бүхнийг бид дэмжинэ ЭФЭС.

"2020.10.24"

ЭФЭС-чүүд бид "ШАМБАЛА 2056" төсөлд нэгдлээ.

"Говийн Ирээдүйг Бүтээх" үйлсд хувь нэмрээ оруулж байгаадаа бид баяртай байгаа... Дэлхийн дулаарал, Цөлжилт, Байгаль экологийн доройтлоос сэргийлэн бидний үр хойчдоо үлдээж чадах хамгийн энгийн зүйл бол мод тарьж үлдээх юм. Ийм ч учраас ЭФЭС-чүүд бид "ШАМБАЛА 2056" төсөлд нэгдэж хамтран ажиллаж байна. Та бүхэн бас нэгдээрэй 🌳🌳🌳

"2020.10.08"

БГД-н 6-р хороо, "Хүүхдэд ээлтэй хороо" БГД-н "Хүүхдэд ээлтэй байгууллага" EFES GROUP группын "Хулан-Уул" ХХК-н хамт олон

БГД-н "Хүүхдэд ээлтэй ТББ" -р Сууц Өмчлөгчдийн Холбоо Далт " СӨХ-н хамт олон үйл ажилаараа шалгарсан байна. Хамтран ажилласан хорооныхоо нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдээрээ хамтдаа хүүхдийн эрүүл аюулгүй байдлын төлөө хамтран ,инээд хөөр дүүрэн, аз жаргалтай орчныг бүрдүүлцгээе.

"2020.10.08"

Эх дэлхийгээ хайрлая, Эко аялал.

Налгар намрын нартай нэгэн өдрийг "ЭФЭС" -чүүд бид Төв аймгийн Батсүмбэр сумын Түшээ гүни рашааны ойр орчим 5км-ийн радиус доторхи гол мөрний эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж Эко аялал хийн үр бүтээлтэй өнгөрүүллээ. Эх дэлхийгээ хайрлах үйлс байгальдаа хогоо хаяхгүй байх энгийн алхмаас эхэлдэг.

"2020.09.26"

Бид эерэг бүхнийг дэмжинэ ЭФЭС.

Бид салбар бүрийнхээ гадаад болон дотоод орчин нөхцлийг алхам алхамаар сайжруулсаар байна.

Та нар маань тухтай үйлчлүүлээрэй.

"2020.09.17"

Та бүхэн тухтай үйлчлүүлээрэй.

Орчноо сайжруулах нь үйлчлүүлэгч нартаа тавьж буй халамж юм.

Бид "Алтай хотхон" салбарынхаа явган хүний замыг засаж, шинэчиллээ

"2020.09.11"

БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ.

“Efes Group” нь нийгмийн хариуцлагын хүрээнд 5 сая төгрөгийн үнэ бүхий гал унтраах усны зөөврийн танк, галын бээлий, усны гутал зэрэг багаж хэрэгслийг улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг “Нийслэлийн Онцгой Байдлын Газар”-ын хамт олонд хүлээлгэн өглөө. Ард иргэд, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрийн бие, сэтгэл зүрхээ харамгүй зориулан ажилладаг ЭРЭЛХЭГ даруу БААТРУУД-даа чин сэтгэлийн талархал илэрхийлье!

"2020.08.25"

Байгалиа хайрлах үйлсэд иргэн бүр оролцох боломжтой!

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхэд багачуудын төлөө хүчээ нэгтгэн тэмцэж буй "Лантуун дохио - Ид шидийн орон" төсөл-ийн ногоон байгууламж бүтээх төсөлд хамт олноороо оролцон өөрсдийн хувь нэмрээ орууллаа!🌿 Иргэн бүр, Байгууллага бүр байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд дор бүрнээ хичээл зүтгэл гарган ирээдүйн сайн сайхны төлөө өнөөдрөөс эхлэн хүчээ нэгтгэж чадвал бидний хойч үедээ үлдээж чадах хамгийн сайн үйлс билээ. 🌿 Тиймдээ ч Эфэс-чүүд бид Байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг алхам тутамдаа хариуцлагатайгаар ухамсарлан хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийнхээ нэг болох мод тарих ажлыг энэ сарын 23-нд хамт олноороо "Ид шидийн орон 2" дээр мод тарьж өнгөрүүллээ!

"2020.05.29"

10 хороолол хүүхдийн тоглоомын талбай

Бид бизнесийн байгууллагын хувьд НИЙГЭМДЭЭ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙГЭЭ БАРИМТЛАН хүүхэд багачууд, хөгшид настангууд, байгаль орчиндоо эерэг, зөв зүйлсийг уриалан хийж бүтээсээр ирсний нэг жишээ болгон дараах талбайн тохижилтын зургийг нийтэлж байна. Бид 2017, 2018 онд дараах 2 талбайг хүүхэд багачуудын тоглох тоглоомын талбай болгон тохижуулж тухайн харьяаны оршин суугчдад хүлээлгэн өгсөн билээ. Хийсэн зүйлсээ эргээд харах, хөөрхөн хүүхдүүдийн баярлан тоглож байхыг харах нь бидний нийгэмдээ үлдээж буй эерэг хувь нэмэр юм.

"2017, 2018"

© 2021 Эфэс групп.